Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бизнесийн эзэн/ажилтан: нэр, и-мэйл, бизнесийн мэдээлэл (нэр, хаяг, лого) — бүртгэл үүсгэхэд.
  • Үйлчлүүлэгч (зочин): нэр, утасны дугаар, и-мэйл — та захиалга хийхэд (захиалгаа баталгаажуулах и-мэйл энэ хаяг руу очдог тул и-мэйл заавал), зөвхөн тухайн бизнест харагдана.
  • Сайтын чат (асаалттай үед): таны бичсэн мессеж, чатад үлдээсэн утас/и-мэйл, хөтчийн санамсаргүй session дугаар, IP хаягаас гаргасан хэш (IP хаяг өөрөө хадгалагдахгүй). Дэлгэрэнгүйг 5-р хэсгээс үзнэ үү.
  • Автоматаар: захиалгын түүх, ирц/no-show статистик, техникийн лог (алдаа заслах зорилгоор).

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Захиалгыг бүртгэх, баталгаажуулах.
  • И-мэйлээр захиалгын баталгаажуулалт, сануулга илгээх.
  • No-show эрсдэлийг тооцоолж, бизнест харуулах.
  • Урьдчилгаа төлбөр боловсруулах (сонгосон бол; банкны шилжүүлгээр).
  • Үйлчилгээгээ сайжруулах, алдаа засах.

Бид таны мэдээллийг маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд худалддаггүй.

3. Хэн харах боломжтой вэ

Үйлчлүүлэгчийн мэдээллийг зөвхөн тухайн захиалгыг хүлээн авсан бизнесийн эрх бүхий ажилтнууд харна (систем дэх байгууллага хоорондын дата бүрэн тусгаарлагдсан — нэг бизнес нөгөөгийнхийг харах боломжгүй). Livora-ийн ажилтнууд зөвхөн техникийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд хандана.

4. Гуравдагч талын үйлчилгээ

Систем ажиллахад дараах гуравдагч талын үйлчилгээг ашигладаг:

  • Supabase — өгөгдлийн сан, нэвтрэлт (аюулгүй байдлын дүрмээр хамгаалагдсан).
  • Имэйл үйлчилгээ (Gmail / Google) — захиалгын баталгаажуулалт, сануулга илгээхэд (зөвхөн и-мэйл хаяг, мессежийн текст дамжина).
  • Банкны шилжүүлэг — урьдчилгаа төлбөр (сонгосон бол).
  • Vercel — сайтыг ажиллуулах серверийн дэд бүтэц.
  • Telegram — Livora-ийн эзэнд өдөр бүрийн дотоод тойм (бизнесийн нэр — бизнесээ хараахан үүсгээгүй бол бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгэл/туршилт/төлбөрийн төлөв, борлуулалтын жагсаалт дахь бизнесийн нэр) илгээхэд.
  • Anthropic (Claude AI) — сайтын чат AI-аар хариулдаг үед (асаалттай бол) ярианы бичвэрийг боловсруулна. Утас, и-мэйлийг илгээхээс өмнө далдалдаг.
  • Meta (Messenger) — Messenger-ээр бидэнд бичсэн мессежийг Meta-гийн сүлжээгээр хүлээн авч хариулдаг үед (идэвхжсэн бол).

5. Сайтын чат (борлуулалтын туслах)

Сайтын «Асуух уу?» чат нь автомат туслах бөгөөд Livora-ийн өөрийн борлуулалтад (бизнес эзэд) зориулагдсан — таны бизнесийн үйлчлүүлэгчдийн захиалгын өгөгдөлтэй холбогдоогүй. Чат асаалттай үед:

  • Таны бичсэн мессеж, ботын болон Чинбатын хариу манай өгөгдлийн санд хадгалагдана.
  • Чатад утас/и-мэйлээ үлдээвэл Livora-ийн борлуулалтын жагсаалтад бүртгэж, тантай холбогдоход ашиглана.
  • Чат AI-аар хариулдаг бол ярианы бичвэрийг Anthropic-ийн Claude боловсруулна; утас, и-мэйлийг илгээхээс өмнө далдалдаг.
  • Бот мэдэхгүй, эсвэл та хүн хүссэн үед яриаг Чинбат уншиж өөрөө хариулна.
  • Яриаг автоматаар устгах хугацаа одоогоор тогтоогдоогүй. Устгуулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

6. Өгөгдөл хаана байршдаг вэ

Сайтыг ажиллуулдаг сервер (Vercel) болон өгөгдлийн сан (Supabase) Сингапурт байршдаг. Иймд таны мэдээлэл Монгол улсын гадна боловсруулагдаж, хадгалагдана.

7. Хадгалах хугацаа

Захиалгын түүхийг бизнесийн тайлан/аналитикийн зорилгоор хадгалдаг. Та бүртгэлээ устгуулахыг хүсвэл бидэнд хандаж болно — хуулиар шаардагдаагүй мэдээллийг устгана.

8. Таны эрх

Та өөрийн мэдээллээ харах, засварлах, устгуулахыг хүсэх эрхтэй. Үйлчлүүлэгчийн хувьд, захиалга хийсэн линкээр өөрийн захиалгын мэдээллээ хэдийд ч харж, цуцалж болно.

9. Аюулгүй байдал

Байгууллага хоорондын дата тусгаарлалт (row-level security), нууц түлхүүрүүдийн серверийн талд хадгалалт, зочны линкийн криптограф гарын үсэг зэрэг техникийн хамгаалалтыг ашигладаг. Гэхдээ ямар ч систем 100% аюулгүй гэдгийг баталгаажуулж чадахгүй.

10. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, мэдээллээ харах/засах/устгуулах хүсэлтээ livora.mn@gmail.com хаягаар эсвэл Тусламж хуудсанд бичсэн утсаар илгээнэ үү.